Enhee's
2011-5-27
Илтгэл

Сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах тухайд

/Сургалтын хэрэглэгдэхүүнийг хэрэглэж байгаа өнөөгийн байдал болон түүнийг сайжруулах арга замын тухай асуудалд/

Тулгуур үгс: Багш,  сургалт, сургалтын хэрэглэгдэхүүн, үзүүлэн таниулах, үүрэг, ач холбогдол

Хураангуй:

Хүүхдийн сурах сонирхлыг татаж, идэвхжүүлэхийн тулд сургалтын идэвхтэй аргатай хослуулан сургалтын хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгон хэрэглэх нь багш нарын гол үүрэг болж байна. Түүнчлэн  шавь төвтэй сургалтын арга зүйг эзэмших, сурагчийг танин мэдэх олон төрлийн үйл ажиллагаанд татан оролцуулах, түүнийг хөгжүүлэх арга барил, шинэ техник технологийг эзэмших шаардлага бий болж байна.

 Бид энэ удаагийн ажлаараа сургалтын хэрэглэгдэхүүнийг ЕБС-ийн багш нар сургалтандаа хэрхэн хэрэглэдэг тухай судалгаа авч анализ дүгнэлт хийж, улмаар сургалтанд оновчтой ашиглахын ач тусыг тодруулахыг зорилоо.

Удиртгал:

            Сурган хүмүүжүүлэх хэрэглүүр гэдэг бол хүүхдийн мэдэрхүйн эрхтэнд шууд нөлөө үзүүлж буй байгаль, нийгмийн болон бусад юмс үзэгдлүүд юм.[1]

Сурган хүмүүжүүлэх хэрэгсэл бол хүүхдийг сургаж хүмүүжүүлэх зорилгоор хэрэглэж буй техник хэрэгсэл, бусад зүйлс байна.

 Сургалтын хэрэглэгдэхүүн бол хүүхдийг сурган хүмүүжүүлэх зорилгоор зориуд бэлдсэн зүйл, юмс зэрэг байна. Жишээ нь сурах бичиг, тараах материал

Эдгээр нь нэг талаас суралцагчдын  мэдрэхүйн эрхтэн болон хүсэл тэмүүлэлд шууд нөлөөлж, танин мэдэхүйн үйл ажиллагааг нөгөө талаас нь багшийн ажлыг хөнгөвчилж өгдөг чухал зүйлийн нэг.

6 настай суралцагчдыг сургалтын хэрэглэгдэхүүнийг төрөөс хангаж өгж байгааг эс тооцвол багш нар хичээл сургалтандаа сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглахдаа хойрго хандаж зөвхөн самбар шохойтой ажиллах уламжлалт аргаас салахгүй байх нь нийтлэг болох нь бидний  авсан судалгааны дүнгээс харагдаж байна.

Сургалтын хэрэглэгдэхүүний үндсэн үүргийг тодорхойлбол:

ь  Тодорхой юмс, үзэгдлийг шууд мэдрүүлэн мэдээлэл дамжуулах буюу танин мэдүүлэх;

ь  Суралцагчдын авьяас, сонирхол, зориг мэдрэмжийг хөгжүүлэх буюу төлөвшүүлэх;

ь  Мэдлэгийг бататгах, таамаглах, таамаглал дэвшүүлэн шийдэх, хянан шалгах зэрэг дидактикийн үүрэг гүйцэтгэнэ.

Сургалт нь дидактик зүйн үндсэн зарчим дээр үндэслэн явагддаг. Орчин үеийн сургах зүй нь сурган хүмүүжүүлэх үйл явцыг хүүхдийн сэтгэцийн хөгжил, хувийн онцлогтой нь уялдуулан, өнөөгийн боловсролын хөгжлийн дагуу хөгжүүлэх зорилтонд тулгуурлан шавь төвтэй сургалтыг сургалтын олон арга, сургалтын технологийн олон элементүүдтэй хослуулан хэрэглэх олон талын ач холбогдолтой.2 Сургалтын хэрэглэгдэхүүн нь аливаа үйлийг тодорхой зорилгод хүргэхийн тулд явуулж буй үйл ажиллагааны нэг хэлбэр билээ. Иймээс сургалтын хэрэглэгдэхүүн нь хөврөх чадвартай, сурагчдаас бүтээлч үйл ажиллагааг шаардсан байвал илүү тохиромтой бид үзэж байна. Суралцагчдыг бүтээлч үйл ажиллагаанд татан оролцуулах нь багшаас мэргэжлийн ур чадвар шаардсан ажил хэдий ч сургалтын зорилгоо багш хэрхэн ухамсарлахаас ихээхэн шалтгаалах бизээ.

Судалгаа, үр дүн:

Сургалтын хэрэглэгдэхүүний сургалтанд гүйцэтгэх үүргүүдийг багш хэрхэн харгалзаж, бэлтгэж ашиглаж байгаа тал дээр болон сургах явцыг боловсронгуй болгоход, хэрхэн анхаарч байгаа тал дээр сургалтын хэрэгслийг сургалтанд хэрхэн ашиглаж байгаа талаар  ЕБС-ийн бага ангийн багш нараас судалгаа авч, дүгнэлт гаргалаа. Судалгаанд нийтт 3-н сургуулийн 22 бага ангийн багш нар хамрагдав.

Судалгаанд оролцогчдыг нас, ажилласан жилийг диаграммаар харуулбал:

Диаграмм 1.

2  “Сурган хүмүүжүүлэх зүйн үндэс” УБ хот 137-р хуудас

Диаграмм 2. 

1.            Сургалтанд техник хэрэгсэл хэрэглэхийн гол үүрэг юу вэ? гэсэн асуултанд нийт багш нарын  48% нь сургалтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, 40% буюу багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, үлдсэн нь юмсыг томруулж үзүүлэх, сурагчдад үнэн зөв мэдээлэл өгөхөд дөхөм болох гэж хариулсан байна.

График 1.

  

Сургалтанд сургалтын хэрэгслийг ашиглах нь  сурагчдын анхаарлыг татах болон сурагчдын ой тогтоолтонд голлох үүрэгтэйгээр нөлөөлөх ба судалгаанд оролцсон багш нар түүнийг онцлож өгсөн байна. Учир нь  сурагчид аливаа мэдээллийн 20-40% сонсож, үлдсэн 60-80 хувийг нүдээр харснаар бататгаж харснаар тогтоодог байна.

Сургалтын техник хэрэгслийг зөв оновчтой сонсноор багш заах хичээлээ тодорхой болгож, сурагчид тухайн хичээлээс хэрэгтэй мэдлэгээ өөрсдөө олж авахад дөхөм үзүүлнэ гэж бид үзэж байна. Power Point программыг ашиглан уг сэдвийн гол тодорхойлолтыг өгч, улмаар  сурагчдаар өөрсдөөр нь жишээ баримтыг гаргуулаж  сургалтаа эрчимжүүлж болох юм.

2.Сурах бичиг нь суралцагчдын эзэмшсэн мэдлэгийг бататгах, өргөжүүлэх гарын авлага болдог гэж 45.8%, сургалтын үндсэн хэрэглэгдэхүүн гэж 37.5% нь үзсэн байгаа нь сурагчдад шинэ мэдлэг олгоход зөвхөн сурах бичиг хангалтгүй гэдгийг харуулж байна.

График 2.

Дээрхи графикаас багш нар нь сурах бичгээ үндсэн хэрэглэгдэхүүн болгон ашиглах нь хангалтгүй гэж үздэг нь харагдаж байна. Хэрэг дээрээ сурах бичиг бол тухайн хичээлээр олж авах цогц чадамжийг бүрэн тусгасан байх ёстой. Гэтэл зарим багш сурах бичгийг биш, нэмэлт гарын авлагыг ихээр хэрэглэдэг нь сөрөг талтай ч байж болох юм.

3.Аль нь сурган хүмүүжүүлэх хэрэглүүр вэ? гэсэн асуултанд ардын аман зохиол гэж ихэнх багш хүүхдийг үлгэр домог, хууч яриагаар дамжуулан хүүхдэд монгол уламжлалаа таниулан өвлүүлж үлдээх хэрэглүүр гэж бодсонтой холбоотой бололтой.   

График 3.

 

Гэхдээ нь сургалтанд ашиглаж байгаа бүх зүйл хүүхдийг хүмүүжүүлэх гол ач холбогдолтой  байдаг. Эндээс багш нарын, сурган хүмүүжүүлэх хэрэглүүрийн талаарх мэдлэг тийм ч хангалттай биш байгаа нь харагдаж бана.

4.Сургалтын тоног төхөөрөмж нь ямар зориулалттай вэ? гэсэн асуултанд нийт багш нарын 45.8% сургалтын идэвхитэй орчныг бүрдүүлэх гэж үзсэн бол 33.3% нь сурагчдыг практик үйл ажиллагаанд татан оролцуулах хэрэгсэл болно, 12.5% нь багшийн хөдөлмөрийг хөнгөвчлөх, үлдсэн 8.33% нь сургалтыг амьдралтай холбоход зориулагдана гэж үзсэн нь хичээлийг сонирхолтой болгох, сурагчдын идэвхийг өрнүүлэхэд, сургалтын тоног төхөөрөмж нь ихээхэн чухал үүрэгтэй гэсэн дүгнэлтэнд хүрч болохоор байна. . График 4.

5.Үзүүлэн таниулах материалыг 33.3% нь хичээлийг ойлгомжтой болгохын тулд 26.6% нь сурагчдын сонирхолыг татахын тулд ашигладаг гэж хариулжээ. Монгол хэлний хичээлд үзүүлэн таниулах материалыг ашиглах нь сурагчдын анхаарлыг төвлөрүүлэх, нэг зүйлийг бусдаас нь онцлон тэмдэглэх, нэмэлт болгох, дутуу байгаа зүйлийг нөхөх, хийсвэр ухагдахууныг бодитоор дамжуулан хүртэгдэхүйц болгох, сурагчдыг идэвхжүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг.

Үлдсэн хувь нь тухайн асуултанд хариулаагүй байгаа нь энэ талаарх мэдлэг сул байгааг харуулж байна.

График 5.

 

Суралцагчид нь юмсыг хүртэн мэдрэх үедээ сэтгэл догдлуусан хурц тодтой зүйлд анхаарлаа төвлөрүүлээд гол зүйлийг орхигдуулах тал байдаг учраас багш нар нь үзүүлэн таниулах материалаа суралцагчдын нас сэтгэхүйн онцлогт тохируулаж, сурагчдын сэтгэн бодох үйлийг хөтлөхийн тулд, сурагчдын сонирхолыг татахын , хичээлийг ойлгомжтой бологохын тулд, сурагчдын ажиглах чадварыг хөгжүүлэхийн тулд сургалтын хэрэглэгдэхүүнийг ашиглах хэрэгтэй.

6.Багш сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгохдоо хамгийн түрүүнд суралцагчдын онцлогийг анхаарна гэж судалгаанд оролцогчдын 57.6% дийлэнхи нь үзсэн байна. Үлдсэн хувь нь сэдвийн онцлогийг харгалзана гэжээ. Эндээс үзэхэд сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны нэг чухал зүйл болох хичээл заахдаа багш сурагчийн нас зүйн онцлог, эрэлт хэрэгцээ, сонирхол, сэтгэхүйн онцлог, хичээлийн сэдвийг харгалзан түүнд тохирсон сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгох хэрэгтэй.

7.Сургалтын хэрэглэгдэхүүнийг өөрөө бэлдэхэд ямар бэрхшээл учирдаг вэ? гэсэн асуултанд багш нарын 34.6% нь санхүүгийн бэрхшээл, 30.7% цаг хугацааны, 26.9% тоног төхөөрөмжийн үлдсэн хувь нь материалын гэж хариулсанаас үзэхэд сургуулийн зүгээс сургалтыг үр дүнтэй явуулахын тулд багш нарын хичээлдээ бэлдэх бололцоог бүрэн дүүрэн гаргаж өгөх нь чухал юм.

График 7.

 

Эндээс үзэхэд оюутан байх хугацаандаа сургалтын багц хэрэглэгдэхүүнтэй гарах нь ажил дээр гарах үед ачаалал нь багасах ба бусад зүйлдээ анхаарал хандуулах боломж гарах юм гэсэн дүгнэлт хийлээ.

8.Нээлттэй асуултууд болох монгол хэлний хичээлд сургалтын хэрэглэгдэхүүнийг байнга ашиглах боломж бололцоо байгаа юу? үгүй бол яагаад, монгол хэлний хичээлд ямар сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон түлхүү ашигладаг вэ? гэсэн асуултанд ихэнхи багш нар байгаа гэж хариулсан боловч зарим багш нарын хувьд бэлтгэх цаг хугацаа байдаггүй гэж хариулсан байна.

Монгол хэлний хичээлд дараах сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг түлхүү ашигладаг байна. Үүнд:

ь  зурагт үзүүлэн

ь  тарааж өгөх материал

ь  цахим үзүүлэн

ь  хэрчмэл үзүүлэн

ь  бичмэл үзүүлэх

ь  зурагт

ь  бодит үзүүлэн

ь  тест

ь  зурагт эхүүд

ь  хэрчмэл үгүүд

ь  загвар, схем

ь  тулгуур дохио

ь  бүдүүвч зураг

ь  оновчтой эхийн түүвэр зэргийг дурьджээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дүгнэлт :

Сургалтын хэрэглэгдэхүүн нь тухайн хичээлийг үр дүнтэй явуулахад чухал ач холбогдолтой. Багш хичээлийг зохион байгуулахад ямар хэлбэрээр, хэдэн  төрлийн хэрэглэгдэхүүнийг ямар сургалтын аргатай хослуулан хэрэглэж, суралцагчдад өөрсдөөр нь мэдлэг бүтээлгэж,  мэдлэг олж авах боломжийг нээн өгч, тэдний чадвар, хэл яриа, сэтгэхүйг хөгжүүлэх, мэдлэг эзэмшүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг болж өгөхийг харгалзах хэрэгтэй.  

            Эцэс нь тэмдэглэхэд анхан шатны багш нар сургалтын хэрэглэгдэхүүний талаарх мэдлэг мэдээллээ нэмэгдүүлж, улмаар суралтанд оновчтой ашиглах боломжийг эрэлхийлж, түүнчлэн сурагчдтайгаа хамтарч бэлдвэл хэр зэрэг үр өгөөжтэй болохийг тодорхойлж, сургалтын хэрэглэгдэхүүнээр дамжуулан хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлж, бие даан сурах чадварт суралцуулах бүрэн боломжтойг нарийвчлан тодруулах шаардлагатай юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ном зүй

1.    Ш. Ичинхорлоо

                        “Сургалт “ онол ба хэрэглээ   УБ хот 2010 он

2.    С Батхуяг нарын

            “ Сурган хүмүүжүүлэх үндэс” УБ хот 2006 он

3.    Өлзийсайхан

“ Хичээлийн төрөл, агуулга, хэрэглэгдэхүүний стандаарчлал” УБ хот 2003 он

4.    Ц.Оюун

 “ Монгол хэлний дидактик” УБ хот 2000 он

 

 


[1] Ш.Ичинхорлоо “Сургалт”  УБ 2010 он хуудас 164


Comments

Сүүлийн бичлэгүүд

. Хуучин ангийн бичлэг
. Бүжиг
. Бичлэг
. Илтгэл 2
. Хөгжилтэй агшин
. Илтгэл
. Aнги дэвших болон төгсөх шалгалтын агуулга

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 6 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн


idiomatic-dormant